home < Эмчилгээний Тасгууд < Эмчилгээний Тасгууд
Гэмтэлийн тасаг
Мэс засал нь дөвөн мөч, нуруу нугас, мөн түүнтэй холбоотой эрхтнүүдийн хэлбэр үйл ажиллагааг дотор, мэс засал, физикийн аргаар судлаж, эмчилэж эдгэрүүлж илаашируулдаг анагаахын нэг салбар юм. Булчин шөрмөсний системийн эмгэг гэмтэл нь өвдөлт,хэлбэрийн өөрчлөлт, үйл ажиллагааны алдагдал зэргээр илэрч, үүнийг эмчилэхгүй орхисон тохиолдолд насан туршийн тахир дутуу байдалд хүрдэг. Ингэснээр өвчтний хэвийн амьдралын байдал алдагдаж насан туршдаа бусдын тусламжийн доор амьдрахад хүрэх тохиолдол бий.
Одоогийн байдлаар манай тасагт 8прописор 4мэргэжилтэн эмчилгээ, судлагаа, сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж байна. Эмчилгээний салбарт өвдөг, нуруу нугас, хугарал, гэмтэл, тохой, шагайн үе, дал мөр,хиймэл үений мэс засал зэргээр нарийвчлан хувиарлагдсан болно.
♦ Нуруу нугасны өөрчлөлтийн клиник, яс сийрэгжилтийн клиник, нурууны муруйлтыг засах клиник
Гол эмгэгүүдийн ангилал
Өвчний нэр Мэс засал Агуулга Эмчилгээний
хугацаа
Өвдөгний үений үрэвсэл  Өвдөгний хиймэл үе суулгах  Өвдөгний үе бүхэлдээ гэмтэж зөөлөн эд ихээр илэгдсэн үед хиймэл үеэр солих мэс заслыг хийнэ. Болж өгвөл өөрийн үеийг удаан хугацаагаар хадгалахын тулд сэргээн засах эмчилгээг явуулсны дараа энэ оролдлого үр дүнгүй байх тохиолдолд мэс заслын эмчилгээг хийнэ.  2~3 долоо хоног 
Дунд чөмөгний үений үрэвсэл, төрлөхийн гажиг  Дунд чөмөгний толгой солих  Дунд чөмөг болон чөмөгний толгойн хэсэг хугарч няцарч гэмтнээс үүдээд хиймэлээр орлуулах мэс засал юм. Энэ нь өвчнийг арилгаж дунд чөмөгний үений үйл ажиллагааг сэргээж хөдөлгөөнийг хэвийн байдалд нь оруулж өөрчлөлтийг засах зорилготой.  2~3 долоо хоног 
Дискний ивэрхий  Дискийг авах мэс засал  Нуруунд хүчтэй ачаалал өгснөөс нугалам хооронд зөөлөвчний үүрэг гүйцэтгэдэг зөөлөн эд бүлтэрч гарснаас мэдрэлийн судлыг дарж өвдөлт үүсгэсэн тохиолдолд хийнэ.  1 долоо хоног 
Нугасны сувгийн нарийсал, нурууны тулгуурын үүрэг алдагдах  Нугалам хоорондын бэхэлгээ  Нугалам хоорондын даралтыг багасгасны дараа хөдөлгөөнгүй барьж бэхлэх  2 долоо хоног 
Эмч мэргэжилтний танилцуулга
Эмч мэргэжилтний танилцуулга
Эмч Академийн томилгоо Онцгой байдал
Jang, Eui Chan
Хөлийн тавхайн өвчин(хөл, шагай) БНСУ-ын Сөүл хот дахь Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлгийн Гэмтэлийн мэс заслын тасгийн профессор
Lee Han Jun
Өвдөгний үений эмгэг, хийтэл өвдөгний үе, үений хөндийг дурандах, залуу зөөлөн эдийг нөхөн сэргээх болон өвдөгний үений эмгэгүүд 2006.04~2007.03 АНУ-ын Өмнөд Флоридагийн их сургууль, Тэмпа төв нэгдсэн эмнэлэгт дадлага (хиймэл үений чиглэлээр)
Ha Yong Chan
Дунд чөмөгний үе, үений хөндийг дурандах, майга хөлийг тэгшлэх. ясны сийрэгжилт, хиймэл үе шилжүүлэн суулгах БНСУ-ын Сөүл хот дахь Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлгийн Гэмтэлийн мэс заслын тасгийн профессор
Song Kwang Sup
Нуруу нугасны өөрчлөлтөт эмгэг, (нуруу болон хүзүүний нугалам), нурууны муруйлт засах, (төрлөхийн олдмол), нуруу нугасны гэмтэл БНСУ-ын Сөүл хот дахь Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлгийн Гэмтэлийн мэс заслын тасгийн профессор
Lee Jae Sung
Сарвууны эмгэг(Гар хуруу, бугуй, тохой), хүүхдийн дээд мөч БНСУ-ын Сөүл хот дахь Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлгийн Гэмтэлийн мэс заслын тасгийн профессор