home < Эмчилгээний Тасгууд < Эмчилгээний Тасгууд
Мэдрэлийн мэс заслын тасаг
Мэдрэлийн мэс заслын тасаг нь тархи нугасны гаралтай бүхийл эмгэгийг эмчилдэг салбар бөгөөд тархины цус харвалт, тархины хавдар, нуруу нугасны эмгэг,тархины гэмтэл, таталт болон хөдөлгөөний гажиг, бүх төрлийн өвдөлт, төрөлхийн гажиг зэрэг амь настай холбоотой гол эмгэгүүдийг эмчилдэг.
ЧҮНГ-АНГ Их Сургуулийн Эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасаг нь сүүлийн үеийн багаж төхөөрөмж болох MRI, neuronavigator, нарийн мэс заслын дурангийн аппарат, тархи болон нугасны дуран зэргээр хангагдсан бөгөөд баялаг мэдлэг туршилгатай эмч мэргэжилтнүүд ажилладаг.
Гол эмгэгүүдийн ангилал
Өвчний нэр Шинжилгээ Эмчилгээний арга Эмчилгээний хугацаа
Нугалмын зовиур
(Ууцаар өвдөх)
рентген, нурууны MRI - Шинж тэмдэг хүчтэй илрээгүй үед өвдөлт намдаах,үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ, физик эмчилгээ
- Шинж тэмдэг хүчтэй илрэх үед мэдрэлийн судас таслах,зөөлөн эдийн мэс засал, хэсгийн булчингийн мэдрэлийг боох зэрэг мэс заслыг бодвол хялбар идгэрэлт хурдан аргаар эмчилэж байна. Энэхүү эмчилгээнүүдийг хийгээд илааширахгүй тохиолдолд нурууг засах мэс засал, зөөлөн эдийг хиймлээр солих аргуудыг хэрэглэнэ.
ажилбар 3~4 өдөр
Мэс засал 3~4 долоо хоног
Тархи устах Тархины MRI, компютор томограф Тархины усыг гадагшлуулах ажилбар 3~4 долоо хоног
Тархины эдийн гармон ялгаруулалтыг зохицууладаг хэсгийн хавдар Тархины MRI, компютор томограф Дурангийн аргаар хавдарыг авах 2~3 долоо хоног
Тархины хальсны усан хавдар Тархины MRI, компютор томограф Судасны дурангийн ажилбар 3~4 долоо хоног
Эмч мэргэжилтний танилцуулга
Эмч мэргэжилтний танилцуулга
Эмч Академийн томилгоо Онцгой байдал
Kwon Jeong Taik
Тархины хавдар, тархи судасны эмгэг(цус харвалт, судасны гажиг), толгойн гэмтэл БНСУ-ын Сөүл хот дахь Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн профессор
Park Seung Won
Олдмол нуруу нугсны эмгэг, нурууны мурылт, нуруу нугасны хавдар, нурууны хугаралт 'Влад Эрүүл Мэнд - VladHealth’2012/2-3 дугаар сарын нийтлэлд хэвлүүлсэн. 2011онд Влодивостокд үнэ төлбөргүй эмчилгээ явуулагчдын форумд оролцсон 2013онд Казакстанд үнэ төлбөргүй эмчилгээ явуулагчдын форумд ороцсон
Park Yong Sook
Тархины эмгэгтэй холбоотой хөдөлгөөний хэм алдагдал (пакинсон, гар салганах, таталт, нүүрний булчин татганах), мэдрэлийн гаралтай өвдөлт, хүүхдийн мэдрэлийн мэс засал, тархи судсны эмгэг (цус харвалт, тархины судсны гажиг) 2001 онд Фүжита Анагаахын их Сургуульд дадлага
Nam Taek Kyun
Тархи судсны эмгэг (цус харвалт, тархины судсны гажиг), Гавлын гэмтэл, толгой өвдөлт, толгой эргэлт БНСУ-ын Сөүл хот дахь Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн дадлагшигч профессор