home < Эмчилгээний Тасгууд < Эмчилгээний Тасгууд
Цээжний хөндийн эрхтнүүдийн мэс засал
Цээжний хөндийн эрхтнүүдийн мэс заслын тасаг нь эрхтэн системийн дотроос цээжний хөндийд байрлах зүрх, уушги, улаан хоолой, гол судас, цочролоос гаралтай өвдөлт, цорой, гуурсан хоолой зэрэг эрхтнүүдийн эмгэгийг оншилж мэс заслын эмчилгээг хариуцдаг салбар учраас зүрх судасны мэс засал болон ердийн цээжний хөндийн эрхтнүүдийн мэс засал хэмээн хувааж болно.
Зүрх судасны мэс заслын тасаг нь төрлөхийн, олдмол эмгэг болон доод мөчний судсны эмгэгийн мэс заслын эмчилгээг, ердийн цээжний хөндийн эрхтнүүдийн мэс заслын тасаг нь амьсгалын эрхтэн, уушги, цорой, улаан хоолой, цочролоос гаралтай өвдөлт, цээжний гялтан хальс, цээжний хөндийн гялтан хальсны хийжилт, цээжний хөндийн гялтан хальсны хийжилтийг хавирга хоорондуур дурангийн мэс заслаар эмчлэх зэрэг эмчилгээг хариуцаж байна.
Гол эмгэгүүдийн ангилал
Өвчний нэр Шинжилгээ Эмчилгээний арга Эмчилгээний хугацаа
Зүрхний артерийн эмгэг, зүрхний шигдээс Зүрхний судсны зураг авах CABG : Зүрхний мэс засал хийлгэсэн өвчтөн нь сэхээн амьдруулах тасагруу шилжиж наркозноос бүрэн гарсны дараа амьсгалын аппарат, зүрхний үйл ажиллагааг дэмжих багаж хэрэгсэлүүдийг салгаж биеийн байдал онцын өөрчлөлтгүй тохиолдолд бие илааширтал 1-2хоног харзнасны дараа тасагруу шилжүүлж 7-15хоног хэвтэж эмчлүүлсний дараа ердийн амьдралдаа орж болно. 2долоо хоног
Зүрхний судсны нарийсал Зүрхний судсны зураг авах Судсанд стент байрлуулах: Сэхээн амьдруулах тасагт 1-2өдөр, энгийн тасагт 2~3 долоо хоног орчим хэвтэж эмчлүүлнэ. Ерөнхийдөө мэс заслаас хойш 7хоног ажигласны дараа ердийн амьдралдаа орж болно. 2~3 долоо хоног
Зүүн хавхлагын нарийсал Зүрхний ЭХО Хавхлага солих мэс засал : Сэхээн амьдруулах тасагт 1-2өдөр, энгийн тасагт 3~4 долоо хоног орчим хэвтэж эмчлүүлнэ. Ерөнхийдөө мэс заслаас хойш 7хоног ажигласны дараа ердийн амьдралдаа орж болно. 3~4 долоо хоног
Уушгины хорт хавдар Цээжний компьютер томографи, амьсгалын эрхтний дурангийн шинжилгээ Уушиг тайрах мэс засал : Мэс заслын дараа Сэхээн амьдруулах тасагт болон хүнд өвчтний тасагт эрчимт эмчилгээг авна. Мэс заслаар авсан уушигны хавдарыг дурангаар анхааралтай шинжилэсэн хариу 7хонгийн дараа гарна. Энэхүү хариуны байдлаас шалтгаалж химийн болон туяа эмчилгээг хийх эсэхийг шийдвэрлэнэ. 3~4 долоо хоног
Эмч мэргэжилтний танилцуулга
Эмч мэргэжилтний танилцуулга
Эмч Академийн томилгоо Онцгой байдал
Hong Joon Hwa
Судсны нарийсал, зүрх судсны дутагдал, зүрхний хавхлагын эмгэг, гол судас, зүрхний ханын зузаарал Амеркийн Мэю клиникт дадлагшигч эмч, ‘Влад Эрүүл Мэнд - Vladhealth’ анагаахын сэтгүүлд нийтлэл хэвлүүлсэн.
Park Byung Joon
Уушигны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар, хавирга хоорондын дуран-робот уушигны мэс засал, цээжний хавдар, улаан хоолойн мэс засал БНСУ-ын Сөүл хот дахь Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн туслахпрофессор