• Home
  • sitemap
  • korean
  • english
  • chinese
  • Russian

home
Эмнэлгийн танилцуулга
Эмнэлгийн даргын мэндчилгээ
Сайн байцгаана уу? Чүнг-Анг Их Сургуулийн Эмнэлгийн веб хуудсаар зочилж буй бүх үйлчлүүлэгчиддээ халуун мэндийг хүргэе.

1968онд үүд халгаа нээсэн Чүнг-Анг Их Сургуулийн Эмнэлэг нь 2009онд одоогийн шинэ барилгыг барьсан бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон мэргэжлээрээ шилдэгт тооцоогддог эмч эмнэлгийн ажилчид эмнэлгийн үйлчилгээг үзүүлж байна. Улсдаа хамгийн анхлан 256 iCT, PET-CT, MRI ,гоо сайхны мэс заслын төхөөрөмж зэрэг сүүлийн үеийн тоноглолтойн зэрэгцээ робот хагалгааны аппаратыг байрлуулснаар орчин үеийн анагаах ухааны дэвшилтийг эмчилгээндээ нэвтрүүлсээр ирлээ.

Мөн солонгос иргэдээс гадна гадаад үйлчлүүлэгчдийн эмчилгээний ая тухтай байдлыг хангахын тулд 2008оноос олон улсын эмчилгээний багийг байгуулсан. “Үйлчлүүлэгч миний гэр бүл ” уриан дор зүрх сэтгэлээсээ үйлчилэхийг хичээж байна. Орос, монгол, англи хэлтэй координаторыг ажиллуулснаар гадаад өвчтнүүдийг зөвлөгөө болон эмчилгээ хийлгэхэд нь орчуулгын үйлчилгээг үзүүлж 1өвчтөнг 1ажилтан хариуцан үйлчилдэг. Өвчтний тасагт орос, монгол телевизийн суваг 24 цагийн туршид гарч, эмчилгээний төлбөрийн хуудас болон бусад бичиг баримтыг орос, монгол хэл дээр хөрвүүлэн олгож байна. Хэвтэн эмчлүүлэх хугацааны туршид хамгий чухал зүйлийн нэг болох хоололтой холбоотойгоор мэргэжлийн хоол тэжээлийн зааварлагч гардан зөвлөгөө өгч мэргэжлийн тогооч орос, монгол хоолоор үйлчилснээр алс холоос эмчлүүлэхээр ирсэн өвчтнүүдийн эмчилгээний үр дүнг дээшлүүлэхэд дөхөм болж байна.

Улам сайн эмчилгээ үйлчилгээг хүргэхийн тулд Чүнг-Анг Их Сургуулийн Эмнэлэг нь Солонгос улсдаа хамгийн сайн бамбай булчирхайн төвөөс эхлээд зүрхний төв, нуруу нугасны төв, дотрын төвийг нээн ажиллуулж байна. Энэхүү мэргэжлийн төвөөр дамжуулан шинжилгээ эмчилгээг богино хугацаанд авах боломжтой нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээг үзүүлж гадаадаас ирсэн өвчтнүүдийн солонгост эмчлүүлэх хугацааг аль болох богиносгохын төлөө ажиллаж байна. Түүнээс гадна эрүүл мэндийн шинжилгээний төв нь онцлог прогреммээр дамжуулан биеийн эмгэг өөрчлөлтийг тогтоох боломжтой. Нас баралтын үзүүлэлтээр өндөрт ордог хорт хавдрын шинжилгээг явуулж буйгаараа хавдрыг анхан шатанд нь оношлож эмчлэх боломжийг бүрдүүлсэн

Чүнг-Анг Их Сургуулийн Эмнэлэг нь гадаадаас ирсэн бүх өвчтнүүдэд гэр бүлдээ хандах сэтгэлээр эмчилгээ үйлчилгээг үзүүлэх бэлтгэлээр хангагдсан болно. Шилдэг тоног төхөөрөмж, шилдэг эмч мэргэжилтнээр өвчтнүүдийг хүлээн авах болно. Эргэлзэлгүйгээр манай эмнэлгийг зорихыг уръя.

Баярлалаа.
Чүнг-Анг Их Сургуулийн Эмнэлгийн захирал:
Ким Сон Дог
Холбоо барих +82-2-6299-1155
И мэйл
Гоо Сайхны Мэс Заслынx
Татварын Буцаан Олголт
Хийгдэх Боломжит Эмнэлэг