home < Чүнг-Анг Их Сургуулийн Эмнэлэг < Эмнэлгийн даргын мэндчилгээ

Эмнэлгийн захирлын мэндчилгээ


Өнгөрсөн хагас зуун жилийн туршид анагаахын хөгжил болон олон нийтийн эрүүл мэндийг дэмжихийн төлөө зүтгэж ирсэн Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлэг нь мэргэжлээрээ шилдэгт тооцогддог эмч, эмнэлгийн ажилчидтай хийгээд өвчтөн төвтэйгөөр хамгийн сайн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Хамгийн орчин үеийн Робот мэс засал(Давинчи Си) систем болон 3D дижитал зүрх судасны ангиографын төхөөрөмж, улсдаа анх удаа 256 сувагт iCT, PET-CT, MRI, шугаман хурдасгуур зэргүүдийг байрлуулснаар анагаах ухааны дэвшилтэд үргэлжлүүлэн хөрөнгө оруулсаар байна.

Эдгээр зүтгэлүүдийг үнэлэн "Түргэн тусламжийн эмчилгээний тоног төхөөрөмжийн үнэлгээ" шагналыг 8 жил дараалан хүртэж, дүүргийн түргэн тусламжийн төвүүдээс топ, тархины цус харвсан өвчтөнд зүй зохистой эмчилгээ хийх үнэлгээгээр 3 жил дараалан тэргүүн байр, "Эмчилгээний байгууллагуудын үнэлгээ"-гээр 2 жил дараалан эмчилгээ үйлчилгээний төрөлд тэргүүлэгч эмнэлэг, профессоруудын SCI түвшний эрдэм шинжилгээний ажлийн тоо 4 жил дараалан тэрүүн байраа хадгалсаар байгаа ба "Хамгийн элбэг өвчилдөг 3 төрлийн хорт хавдарын мэс заслын амь эрсдэх үнэлгээ шалгуур" тэргүүн байр тус тус хүрсэн билээ.

Дажон байраар өргөтгөн 840 хэвтэх орны хүчин чадалтайгаар Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлэг нь Нэг - Өдөр & Нэг - Цэгт Үйлчилгээг хэрэгжүүлснээр улсдаа анх удаа Бамбай булчирхайн төв, хамгийн сүүлийн үеийн Давинчи Си-г ажигласан нарийвчилсан робот мэс засал, 3D зүрх судасны ангиографын аппаратыг нэвтрүүлж Зүрх Судас - Зүрхний Хэм Алдах Төв, нарийвчилсан RFID системээр илүү үр дүнтэй, тав тухтайгаар зочлох боломжит Багц шинжилгээний төв г.м төвүүдээрээ дамжуулж үйлчлүүлэгч нэг бүрт "Хамгийн сайн эмчилгээ"-гээр "Дээдийн аз жаргал"-ыг өгөхөө амлаж байна.

Түүгээр ч зогсохгүй "Хилийн чанад дахь эмчилгээий сайн дурын үйлчлэл", Вьетнам Куангнам нэгдсэн эмнэлгийн эмч нарийн мэргэжил дээшлүүлэх, боловсрол олгох сургалт болон Q-Health бизнес, ОУ-ын эмчилгээний төв болон Гадаад өвчтөний тасгийг онцгойлон байгуулснаар гадаад өвчтөнүүдийг хүлээн авах, олон орнуудын эмч ажилтангуудыг бэлтгэн мэргэшүүлэх, эрүүл мэндийн бизнесийн өргөжилтөнд урдуур зогссоор байна.
Ким Мён Нам. , M.D.,Ph.D
Чүнг-Анг Их
Сургуулийн Эмнэлгийн захирал