• Home
  • sitemap
  • korean
  • english
  • chinese
  • Russian

home
Онцлог төвүүд
Бамбай булчирхайн төв

Хоол боловсруулах эрхтний төв

Танилцуулга
Манай нуруу нугасны төв нь өвдөлтийг анхан шатанд нь арга хэмжээ авах болон өдөр дутмын амьдралд хурдан орох нь хамгийн сайн эмчилгээ хэмээх зорилгыг баримтлан эмчилгээний аргыг сонгож байна. Үүнтэй холбогдуулан үр дүн сайтай шинэ эмийн эмчилгээ, мэдрэлийн судланд үйлчлэх тарилга зэрэг ажилбараар дамжуулан мэс засал хийлгүйгээр илаашруулах арганд анхаарлаа төвлөрүүлээд байна. Мэс заслын бус аргаар идгэрэх боломжгүй тохиолдолд аль болох арьсанд бага зүслэг хийх мэс заслын аргыг сонгож мэс заслын дараа шууд хэвийн хөдлөгөөнд орох боломжийг олгож байна. Манай төвийн эмчилгээний онцлог нь мэдрэл болон мэс заслын мэргэжилтнүүд, өвдөлтийн клиник болон нөхөн сэргээх тасгийн харилцан туслалцааны үндсэн дээр шинжилгээ-оншилгоо-тохиролцоо-эмчилгээнд үндэслэсэн “хамтарсан эмчилгээний систэм”-ийг голлон ажилладаг. Үүний тулд холбогдолтой бүх тасгууд нэг орон зайнд байрлаж байнгын холбоотой байж хэзээд “түргэн шуурхай эмчилгээ”г үзүүлэх боломжийг бүрдүүлж зааварлагчийн үүргийг ч гүйцэтгэж байгаа юм.
Үений гөлгөр хальсны гэмтлээс үүдэлтэй өвдөлт болон эмчилгээ
Үений гөлгөр хальсны гэмтлээс үүдэлтэй өвдөлт нь мөгөөрсөн эд болон дискний гэмтлээс өвчин үүсч доргилтоос хамгаалах үүргээ алдаж байнгын цочиролоос үүдэн өвдөлт үүсгэхийг хэлнэ. Гол шинж тэмдэг нь: 1) хөдлөхөд ууц бөгсөөр өвдөх, 2) удаан хугацаагаар суухад өвдөлт нэмэгдэх 3) ахар сүүл, ууцны хэсэгт хавсарсан өвдөлт өгнө. Юм налах болон хэвтэхэд өвдөлт намдах тохиолдол байдаг. Оншилгоо нь ихэвчлэх MRI-аар дамжуулан үрэвслийн шинж байгаа эсэхийг мэдэх боломжтой. Шинж тэмдэг хурц биш үед өвчин намдаах, үрэвслийн эсрэг эм болон физик эмчилгээ зэрэг аргаар эмчилэх боловч шинж тэмдэг хүчтэй илэрч байвал ажилбар болон мэс заслын эмчилгээ тус болно. Мэдрэлийн судлыг хаах, зөөлөн эдийг зөв байрлалд оруулах, мэдрэлийн судлыг таслах зэрэг ажилбар нь мэс заслыг бодвол хялбар бөгөөд идгэрэх нь хурдан байдаг. Энэхүү эмчилгээг хийгээд үр дүнгүй болон хүчтэй өвдөлтөөс болоод хэвийн амьдралын явцад саад учруулж байгаа үед нурууг хэвийн байдалд нь оруулах болон хиймэл үе суулах мэс засалыг хийнэ.
Нугасны сувгийн нарийслийг эмчилэх
Нугасны сувгийн нарийсал нь нугас дамжин өнгөрдөг суваг нарийсснаас мэдрэлийн судсыг дарахыг хэлнэ.Төрлөхийн богино нугас нь нугас хоорондын зай нарийслын шалтгаан болох боломжтой ба ихэвчлэн нугасны эргэн тойрны яс, шөрмөс, зэрэг хатуурч мэдрэлийн судсыг дарснаас болдог. Нугасны сувгийн нарийслийн шинж тэмдэг 1) Жоохон алхахад хөлөөр өвдөж сууж амрах хэрэгтэй болж хэсэг амарсны дараа өвдөлт багасна. 2) Нуруугаар гэдийхэд өвдөлт ихсэж алхах үед өөрийн мэдэлгүй бөхийхөд хүрнэ. 3)Хөлөөр бадайрах, хүйт оргих зэрэг орно. Оншилгоо нь MRI шинжилгээгээр ялгаж мэдэх боломжтой. Мөн шинж тэмдэгээс шалтгаалаад нугасны тодруулагчтай шинжилгээ болон компютор томографийн шинжилгээг хийлгэх шаардлагатай байж болно.Шинж тэмдэгийн хувьд эргэлзээтэй өвчний эхэн үед эмийн эмчилгээ , физик эмчилгээ зэрэг туслах эмчилгээнүүдийг явуулах боловч өвдөлт хурцдаж үргэлжилсэн хэлбэртэй байх тохиолдолд мөн мэдээ алдах болон хөдөлгөөний саажит зэрэг мэдрэлийн гаралтай өөрчлөлтийн үед мэс заслын эмчилгээ хийлгэнэ. Нугламын хоорондуур цахилгаан гүйдэлт зүүгээр хатгах ажилбар болон суулт өгсөн нурууг бэхлэж хадах ажилбар тустай. Эерэг цахилгаан гүйдэлтэй зүүгээр нурууны нугаламын сэртэн болон зузаарсан зөөлөн эдийн нэгээхэн хэсгийг авч хаяснаар дарагдаж байсан мэдрэлийн судлыг чөлөөлж өгөх мэс засал юм. Нурууны нугламуудын хоорондох зөөлөн эдийн эвэрхийг хэвийн байрлалд нь оруулж нурууны арын хэсгийг төмөр бэхэлгээгээр бэхлэж өгнө.
Дунд чөмөгний эмгэгүүд : (Түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах, үений үрэвсэлийн хам шинж)
Түнхний хиймэл үе шилжүүлэн суулгах
Хиймэл түнхний үе шилжүүлэн суулгах мэс заслын зорилго нь үений үрэвслээс үүдсэн өвдөлтийг багасгах түүнээс гадна өөрчлөгдсөн үеийг бэхлэж хэвийн хөдөлгөөнд нь оруулах юм. Мэс засал нь аарцган дахь дунд чөмөгний толгой байрлах хонхорхойг хусаж дунд чөмөгний толгойг тайрч авсны дараа хиймэл үеийг суулгана. Хиймэл үе болон ясыг бэхлэх арга нь хиймэл үений хэмжээнд тохируулан ясыг зорно. Цаг хугацаа өнгөрөхөд урвалд орж хиймэл үений гадаргуугаар яс ургаж улам бат бөх болно. Мэс заслын дараа дунджаар 15см орчим сорив өгзөгний гадна хажуу хэсэгт үлдэнэ. Мэс заслын дараа булчин чангаруулах дасгал, нөхөн сэргээх эмчилгээр хурдан хугацаанд эдгэрнэ. Мэс заслын дараа 3 хоноод алхах боломжтой боловч 4долоо хонгийн туршид таяг хэрэглэх нь сайн.

Өвдөгний хиймэл үе суулгах
Орчин үеийн анагаах ухаан нь маш хурдацтай хөгжиж байгаа боловч үе мөчний хэрлэг, идээт үрэвсэлийн дархацыг зогсоох болон бүрэн гүйцэд эмчлэх аргыг олоогүй байна. Одоогийн байдлаар эмчилгээний зорилго нь өвдөлтийг намжаах, үений хөдөлгөөнийг тодорхой хэжээнд барьж өгөч хэвийн амьдралаа үргэлжлүүлэхэд оршино. Стройдын гаралтай үрэвслийн эсрэг эмчилгээ зэрэг мэс заслын бус аргаар эмчилэсэн ч хэвийн амьдралд саад болохоор хүчтэй өвдөлттэй тохиолдолд мэс заслын эмчилгээг хийнэ. Хиймэл үеийг ихэвчлэн өвдөлт удаан үргэлжилсэн өвчтөнд хийнэ. Хиймэл үе хийлгэсний дараа тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж өгч байж даралт ихсэх, саахрын шижин зэрэг өвчнийг хэвийн хэмжээнд барихад сайнаар нөлөөлж таргалалтаас сэргийлнэ. Өвчин намдаах эмчилгээ хөгжсөнтэй холбоотойгоор мэс засал хийлгэсний дараа 3 хоноод алхах боломжтой болно.
Холбоо барих +82-2-6299-1155
И мэйл
Гоо Сайхны Мэс Заслынx
Татварын Буцаан Олголт
Хийгдэх Боломжит Эмнэлэг