• Home
  • sitemap
  • korean
  • english
  • chinese
  • Russian

home
Онцлог төвүүд
Бамбай булчирхайн төв

Зүрх судасны төв

Зүрх судсны төвийн танилцуулга
Зүрх судасны эмчилгээний шинэ лидер болох Чүнг-Анг Их Сургуулийн эмнэлэгт зүрх судсны эмчилгээний төвийг шинээр байгуулж шинэ шилдэг тоног төхөөрөмжөөр тоноглон зүрх/ захын хялгасан судсны ажилбар болон мэс заслыг амьжилттай хийж байна.

Мөн зүрхний доторын мэргэжилтэн , зүрх судасны мэс заслын мэргэжилтэн, судасны мэс заслын мэргэжилтэн, зурган шинжилгээ, атомын эмчилгээ, мэдээ алдуулагч, мэргэжлийн сувилагч, хиймэл амьсгал хийгч, рентген техникчийн нягт хамтын ажиллагаатай ажиллаж, зүрх/ захын хялгасан судсны ажилбар болон мэс заслын өргөн цар хүрээтэй судалгаа дүгнэлтийг хийхийн тулд өндөр итгэл хүлээсэн зүрх судасны төвлөрсөн төвийг (Cardiovascular Core Lab) байгуулж гайхамшигтай судалгааны үр дүнд аюулгүй эмчилгээг хийж байна.
24 цагийн түргэн тусламжийн үйлчилгээ
Гэнэт ухаан алдаж үхэлд хүрэх, гэнтийн зүрх зогсолт болон зүрхний эмгэгтэй өвчтнүүдэд зориулж түргэн тусламжийн үйлчилгээг явуулж буй бөгөөд хурц зүрхний цусан хангамжийн дутагдалын хувьд түргэн тусламжаар гол судсыг тэлэх болон өөрийнх нь вений судаснаас хэсгийг авч зүрхний үхжсэн гол судасны оронд залгах мэс заслыг амьжиттай хийж байна. Мөн яаралтай мэс засал хийх шаардлагатай гол судасны задрал, гол судасны дунд давхаргын тууш чиглэлтэй задрал, гол венийн бөглөрөл зэрэг яаралтай мэс заслуудыг баталгаатай хийж чадах эмнэлэг юм.
Зүрх судасны нарийн мэс засал
Сүүлийн үеийн дижитал зүрхний судасны зургийг авах төхөөрөмж болон гол судасны нарийслийг хянах боломжтой зүрхний судасны хэсэг тус бүрийг хянах ЭХО (Virtual Histology IVUS)-г ашиглан нарийн ажилбар хийж мэс заслын үр дүн өндөр байна.
Бүх чиглэлийн нарийн мэргэжилтнүүдийн хамтарсан захын хялгасан судасны эмчилгээ
Захын хялгасан судасны эмчилгээ нь сүүлийн үед хурдацтай өөрчлөгдөн хөгжиж буй салбар бөгөөд тархины судасны эмгэг, гол судас болон артерийн судасны эмгэг, доод венийн бөглөрөл, цутгагч гол венийн мэс засал зэрэг уламжлал болон хийгдэж ирсэн эмчилгээнээс гадна судасны мэс засал, зүрх, цээжний хөндийн мэс засал, зураг дүрсийн оншилгоо, мэдрэл, бөөр, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн эмч нарийн зөвлөгөөний дагуу multidisciplinary approach-оор дамжуулан minimal invasive болон percutaneous techniques (stenting, angioplasty) хүртэл эмчилгээг мэргэжлийн түвшинд явуулж байна.Түүнээс гадна өвчтний хэвийн амьдралтай салшгүй холбоотой вений судасны тромбо, архаг венийн дутагдал, лимфийн булчирхайн өөрчлөлт, ренугийн хам шинж зэрэг олон төрлийн эмгэгийг үр дүнтэй эмчилж байна.
Шинэ төхөөрөмжийн хэрэглээ
Улсдаа хамгийн анх суурилуулагдсан 256 Slice CT, 32 Coil Cardiac MR ашиглан зүрхний судас болон зүрхийг бүр нарийн шинжлэх боломжтой болсон бөгөөд зүрхний цохилт алдагдах, зүрх гэнэт зогссон өвчтөнд цахилгаан гүйдэлтэй зүрхний аппаратыг ашиглаж байна.
Холбоо барих +82-2-6299-1155
И мэйл
Гоо Сайхны Мэс Заслынx
Татварын Буцаан Олголт
Хийгдэх Боломжит Эмнэлэг