home < Онцлог төвүүд < Бамбай булчирхайн төв

Бамбай булчирхайн төв

Бамбай булчирхайн эмгэгийн арчилгаа
ЧҮНГ-АНГ Их Сургуулийн Эмнэлгийн бамбай булчирхайн төв нь тухайн өдөртөө багтааж бамбай булчирхайтай холбоотой цусны шинжилгээ, ЭХО болон эсийн шинжилгээг авч өвчтний ая тухтай байдлыг хангасан нэг цэгийн төвлөрсөн үйлчилгээг үзүүлж байна. Бамбай булчирхайн өөрчлөлттэй тохиолдолд цус авснаас 2цагийн дараа шинжилгээний хариуг мэдснээр тухайн өдөртөө баталгаатай оншилгоо болон эмчилгээг авах боломжтой. Үүнтэй адилаар бамбай булчирхайн томролтын үед үзүүлэхээр ирсэн өдөртөө ЭХО болон эсийн шинжилгээг авч 7хонгийн дараа хариуг шалгаж хэрвээ бамбай булчирхайн хавдраар оношлогдсон тохиолдолд тухайн өдөртөө мэс заслын талаарах тайлбарыг авч мэс засал хийх өдрийг товлосноор өвчтний эмнэлэгт ирэх тоог цөөрүүлж өвчтөнд хүндрэл учруулахгүй байх талаар бодолцож үзсэн болно.

Хоргүй хавдрын үед хавдрын эсийг этилийн спиртээр үхүүлэх эмчилгээ, хавдрыг боох эмчилгээ зэрэг мэсгүй эмчилгээний аргыг нэвтрүүлсэн бөгөөд хорт хавдрын тохиолдолд хүзүүнд сорив үлдээхгүйн тулд суган дахь зүслэгээр дамжуулан бамбай булчирхайг авах хамгийн сүүлийн үеийн роборт мэс заслын аргыг нэвтрүүлээд байна. Мөн хорт хавдрын мэс заслын дараа дахин хорт хавдар үүсхийг багасгаж бүрэн эдгэрэлтийн түвшинг өндөрсгөхийн тулд иоджуулсан туяагаар эмчлэх тусгайрласан тасагт эмчлүүлэх боломжтой. Түүнээс гадна бамбай булчирхайн мэсзаслын дараа учирч болох дуу хоолойн өөрчлөлтийг (сөөнги хоолой) аль болох багасгах зорилгоор дуу хоолойн клиникийг ажиллуулж байна.

ЧҮНГ-АНГ Их Сургуулийн Эмнэлгийн бамбай булчирхайн төв нь дотоод шүүрлийн булчирхай, мэс засал, чих хамар хоолой, зураг бичлэг, туяаны эмчилгээ, эмгэг судлалын тасгуудын нягт уялдаа холбооны үндсэн дээр дотоодын шилдэг эмч мэргэжилтнүүдийн түргэн шуурхай оновчтой шинжилгээ болон техникээр дамжуулан бамбай булчирхайн эмгэгийн улмаас шанлаж буй өвчтнүүдэд түргэн шуурхай эмчилгээг үзүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна.
Хөхтэй холбоотой эмгэг арчилгаа сувилгаа
ЧҮНГ-АНГ Их Сургуулийн Эмнэлгийн хөхний клиникийн хөхний хавдрын эмчилгээний үр дүн нь дэлхийн шилдэг хэмжээнд хүрч 1~3үеийн мэс заслаар эмчилэх боломжтой хөхний хавдрыг дунджаар 10жилийн насжилттайгаар 89.9%тайгаар эмчиллэж байна. Энэ нь Япон, азийн орнуудаас гадна хөхний хавдрын эмчилгээгээрээ анхдагчид тооцогддог Америк европын орны насжуулалтай харицуулахад өндөрт тооцогдож байна. Энэхүү үзүүлэлт нь шилдэг мэс заслын арга, тасаг клиникүүдийн уялдаа холбоотой ажиллагааны үр дүн юм. Түүнчлэн ЧҮНГ-АНГ Их Сургуулийн Эмнэлгийн хөхний клиникээс химийн эмчилгээ болон мэс засал, цацраг туяаны эмчилгээг хавсруулснаар өвчтний 80-аас дээш хувьд эд эрхтний үйл ажиллагааг аль болох хэвээр хадгалах эмчилгээ явагдаж байгаа бөгөөд, 20оос доош %-д нь хөхийг бүхэлд нь тайрах мэс ажилбарыг хийж бүх эрхтэн системийн 60-аас доош хувьтай харьцуулахад хөхний эд эсийг аль болох хэвээр хадгалах эмчилгээ нь өндөр хувьтай байгаа юм. Энэ нь амьдрал дахь сэтгэл ханмжтай шууд холбоотой асуудал учраас энэхүү эмчилгээ нь маш чухал юм. Мөн хөхний хавдар дахих болон бусад эрхтэнд тархалт өгсөн өвчтөн ч хавдарын тасгийн уялдаа холбоотой эмчилгээний системээр дамжуулан туршилтийн эмчилгээнд ороцох болон төгс эмчилгээний аргыг нэвтрүүлэн ажиллаж байна. ЧҮНГ-АНГ Их Сургуулийн Эмнэлгийн хөхний клиник нь шилдэг эмчилгээнээс гадна жил бүр олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж байна. Үүнтэй адилаар ЧҮНГ-АНГ Их Сургуулийн Эмнэлгийн хөхний клиник нь дэлхийн түвшний эмчилгээ болон эрдэм шинжилгээний бүтээлээрээ Солонгосын анагаах ухааны хөгжилд тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байна.