home < Онцлог төвүүд < Нуруу нугас үе мөчний төв

Нуруу нугас үе мөчний төв

Танилцуулга
Ариван туршлагатай дотрын эмч улаан холой, ходоод, нарийн бүдүүн гэдэс, элэг, цөс, цөсний цорго, нойр булчирхай зэрэг дотор эрхтний өвчнийг оношлож эмчилж байна. Мөн өвчтний ая тухтай байдлыг хангасан эмчилгээ үзүүлэхийн тулд мэс засал, дүрс оншилгоо, эмгэг судлал, дурангийн шинжилгээ эмчилгээний төв зэрэгтэй хамтарч нэг цэгийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

Ходоод, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, цусны шинжилгээ, хэвлийн ЭХО, компьютер томографийн шинжилгээний дараа хариуг шууд сонсож өвчтөн олон удаа эмнэлэгт ирэх хүндрэлийг үгүй болгож нэг удаа ирэхдээ бүхийл шинжилгээг өгч хариуг сонсох боломжоор хангасан.
Хоол боловсруулах эрхтний төвийн онцлог
- One-stop Нэг цэгийн үйлчилгээ
- Тухайн өдөртөө багтааж үзлэг · шинжилгээ · хариуг мэдэх
- Мэргэжлийн клиникийн үйл ажиллагаа ( дурангийн эмчилгээ, хоол боловсруулах эрхтний ургацаг, элэгний эмгэг, үрэвслийн гаралтай гэдсний эмгэг, нойр булчирхай болон цөсний эмгэг)
Хоол боловсруулах эрхтний төвийн тоноглол болон багаж төхөөрөмж
Тоноглол
Хоол боловсруулах эрхтний төв нь Чүнг-Анг их сургуулийн эмнэлгийн 1давхарт байрлаж 3 амбулторын үзлэгийн өрөө болон 5 шинжилгээний өрөөнөөс бүрдэж байна

Шинжилгээний өрөө нь улаан хоолой, ходоодны дурангийн өрөө, шулуун, бүдүүн, нарийн гэдэсний дурангийн өрөө, дурангийн ЭХО, хоол боловсруулах эрхтний гүрвэлзэх хөдөлгөөнийг хянах шинжилгээний өрөөнөөс бүрдэж байна. Мөн шинжилгээ тус бүрийн өмнө буюу дараа мэргэжлийн арчилгаа үйлчилгээний зорилгоор хямарсан эрхтэн системийг хэвийн байдалд оруулахад нь туслах өрөөг ажиллуулж байна.

Бусад тоног төхөөрөмжүүд
Дурангийн бичлэгийн систем, ходоод, гэдэсний дуран, томруулагчтай дуран, бүдүүн гэдэсний дуран, бүдүүн гэдэсний томруулагчтай дуран, S хэлбэрийн гэдэсний дуран, нойр булчирхай цөсний дуран, ЭХО-гийн дуран, эмчилгээний дуран (2-channel), 13С хүчил, шүлт тодорхойлогч (хэликобактерийн шинжилгээ), капсулан дуран, лазерийн эмчилгээний аппарат, цус тогтоогч аппарт, 24цагийн туршид улаан хоолойн хүчилийг хянагч, улаан хоолойн даралтийг хянагч, анусны хунигч булчингийн агшилт сулралтыг хянагч зэрэг төхөөрөмжүүдийг ашиглан шинжилгээг хийж байна.